SONGOLT аппликейшний Нууцлалын бодлого

1. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах

1.1 СОНГОЛТ аппликейшн нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна.

1.2 Хэрэглэгч гэдэг нь СОНГОЛТ аппликейшнд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн зөвлөгөө тусламж авч буй хувь хүнийг хэлнэ.

1.3 Хэрэглэгч аппликейшнд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц код системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц кодыг аппликейшн шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

1.4 Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл (өөрийн нас, хүйс гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.

1.5 Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (хадгалсан пост, дагасан хуудас, сэтгэгдэл илэрхийлсэн оролцсон форумууд гэх мэт) системд хадгалагдана.

1.6 Хэрэглэгч Google хаягаараа СОНГОЛТ аппликейшнд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Google–с авах бөгөөд (Цахим шуудан, хүйс гэх мэт) Хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.

1.7 Хэрэглэгч аппликейшны бүрэн мэдээллийг бөглөхөд дараах мэдээллүүд аппликейшнд хадгалагдана. Үүнд:

  • Нэвтрэлтэнд зориулсан имэйл хаяг болон гар утасны бүртгэл
  • ХУР системээс иргэний үнэмлэхийн бүртгэл
  • Хувийн хуудасны зураг болон мэдээлэл авах тойргийн харьяаллын мэдээлэл

1.8 СОНГОЛТ аппликейшнд байрлах гуравдагч байгууллагын сурталчилгаа, контентууд нь СОНГОЛТ аппликейшны үндсэн чиглэлээс зөрөхгүй (Улс төр, Эдийн засаг, Сонгууль, Мэдээ, Бизнес, Технологи) байна.

2. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөл

2.1 Аппликейшны үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд Сонголт аппликейшны үйлчилгээ эрхлэгч “Вэкса Сольюшн” ХХК /цаашид Вэкса Сольюшн ХХК гэх/ Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

2.2 Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх

2.3 Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх

2.4 Техникийн засвар хийх

2.5 Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, тест гэх мэт)

2.6 Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүний мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус

3. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх

3.1 “Вэкса Сольюшн” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

4. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах

4.1 “Вэкса Сольюшн” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Itools дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

4.2 Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Вэкса Сольюшн” ХХК хариуцахгүй болно. “Вэкса Сольюшн” ХХК нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.

5. Нууцлалын бодлогын шинэчлэлт

5.1 “Вэкса Сольюшн” ХХК нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр СОНГОЛТ аппликейшн дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.