Олон улсын жишиг бүтэц болон дотоодын хэрэглэгчдээс авсан туршилт, тестүүдэд үндэслэн хэрэглээнд хялбар, ойлгомжтой байх зорилгоор энэхүү аппликейшн зохион бүтээгдлээ. Хэрэглэгч танд хэрэглэхэд илүү хялбар байна гэдэгт бид итгэлтэй байна.
Цэс дотор байрших мэдээллүүдийг харахад хялбар байлгах зорилгоор хамгийн цэгцтэй картуудад хуваарилан зөвхөн гол мэдээллүүд тусгагдсан. Мөн нүдэнд ээлтэй өнгө болон фонтын сонголтуудаар хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.
Сонгогчдын боловсролд зориулсан бүхий л төрлийн мэдээллүүдийг системтэй ангилан оруулснаар сонгуулийн ээдрээтэй бүтэц, үйл явцуудаг системтэйгээр ойлгох боломжийг бүрдүүлсэн.
Цэс тус бүрийн дээр байрших хялбаршуулсан филтерийг ашиглан хэрэгцээт мэдээллээ төвөггүй хайн олох боломжтой. Мөн хайлтын нэмэлт цонхыг ашиглан нарийвчилсан мэдээллийг хайх боломжтой.
Аппликейшнийг ашиглахын тулд хэрэглэгчээс ухаалаг олон төрлийн нэмэлт тохиргоо шаардахгүй. Хялбархнаар “Хувийн мэдээлэл” болон “Мэдэгдэл” хүлээн авах тохируулгуудыг хийхэд л хангалттай.
Зөвхөн мэдээлэл авах сонирхолтой хэн бүхэн заавал бүртгэл үүсгэлгүйгээр аппликейшнаас хүссэн мэдээллээ аван ашиглах боломжтой.
Сошиал сувгууд болон олон төрлийн мэдээллийн сайтуудаас хэрэгцээт мэдээллээ олох гэж хайж цагаа үрэх шаардлагагүйгээр сонгууль болон улс төртэй холбоотой бүхий л мэдээллүүдийг нэг дороос бүрэн авах боломжтой.
Аппликейшнийг ашиглахад огт төлбөргүй. Хойшид ч ямар нэгэн төлбөр төлбөр шаардлагагүйгээр хүссэн бүхий л мэдээллээ авах бүрэн боломжтой.
Ямар ч бүртгэл үүсгэхгүйгээр хүссэн мэдээлэлтэйгээ уншиж танилцах боломжтой. Харин өөрт таалагдсан мэдээлэлдээ зүрх дарах, хадгалах болон тухайн мэдээллүүдэд коммент үлдээхийг хүсэх үед тэдгээр үйлдлүүдийг танд зориулан хадгалан үлдээхийн тулд бүртгэл хийлгэх шаардлагатай.
Та хүссэн үедээ аппликейшний баруун дээд буланд байрлах “Миний булан”-н тохиргоо хэсэгт хандан Бүртгэл устгах товчлуурыг дарснаар хялбархнаар таны бүртгэл болон таны бүхий л мэдээлэл бүрмөсөн устана.
Үндсэн цэс бүрийн дээр байршсан Филтер болон Хайлт хэсгээр дамжуулан бүрэн хайлтуудыг хийх боломжтой. Хайлт тус бүр нь бүхий л цаг хугацаанд тухайн Цэсэд байршсан нийт Архив мэдээллүүдээс хайлт хийгдэх учраас танд илүү өргөн боломжийг олгоно.
Энэхүү аппликейшн аль нэг нам болон улс төрийн нөлөө бүхий ямар ч хүмүүсийн оролцоо хамаарал байхгүйгээр технологийн стартап компани болох “Вэкса Сольюшн ХХК”-ы санаачилгаар зохион бүтээгдсэн.
Улс төр болон сонгуультай холбоотой олон төрлийн мэдээллүүдийг нэг дор цэгцтэйгээр байршуулан, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор зохион бүтээгдсэн. Мөн улс төрийн оролцоог технологитой хослуулснаар ирээдүйд бүх нийтийн оролцоог хангасан илүү дэвшилтэт эрүүл нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой.